Mongolia Mongolia
2021-03-05 00:28
IndustryКриптовалютын бирж Coinbase
АНУ-ын хамгийн том криптовалютын бирж болох Coinbase албан ёсоор IPO хийж олон нийтийн компани болохоо зарлалаа.
Тодруулбал…
Тэд IPO-г шууд бүртгэлийн аргаар (direct listing) Nasdaq бирж дээр хийхээр болсон бөгөөд яг хэзээ гарахаа хараахан зарлаагүй байна.
Coinbase нь 2012 онд байгуулагдсан бөгөөд хэрэглэгчдэдээ биткойн, эфириум зэргээс авахуулаад бүх төрлийн криптовалютуудыг арилжих, хадгалах боломжийг олгодог платформ юм.
Тэдний өнөөгийн үнэлгээ даруй $100 тэрбумыг давж байгаа бөгөөд хэрэв уг үнэлгээгээр IPO хийгдвэл 2012 оны Facebook-с хойших IPO хийж буй хамгийн өндөр үнэлгээтэй технологийн компани болох юм.
Судлаад үзвэл…
Одоогоор тэд дэлхий даяар 43 гаруй сая хэрэглэгчтэй бөгөөд өнөөг хүртэл нийтдээ $456 тэрбумын гүйлгээг амжилттай хийсэн аж.
Тэдний гол бизнесийн орлого нь бирж дээр явагдаж буй арилжааны шимтгэлийн орлого боловч өөр хэдэн бизнестэй гэнэ шүү. Тухайлбал тэд онлайн худалдаа эрхлэгчдэд крипто төлбөр тооцооны систем санал болгодог аж.
2020 онд тэдний орлого даруй 136% өсөж $1.1 тэрбум хүрчээ. Орлогын 96%-ийг арилжааны шимтгэлийн орлого эзэлсэн гэнэ. Мөн нийт арилжааны 41%-ийг биткойн, 15%-ийг эфириум эзэлжээ. Улмаар 2020 онд $322 саяын ашигтай ажилласан нь дөнгөж хөгжиж буй технологийн компанийн хувьд маш сайн үр дүн юм.
Эцэст нь…
2020 онд биткойн болон бусад криптовалютуудын ханш, эрэлт огцом нэмэгдсэн нь яах аргагүй Coinbase-д ашигтай туслаа шүү. Тиймдээ ч тэд энэ боломжийг алдалгүй IPO хийгээд авах нь.
Хэрэв та криптовалютын ирээдүйд итгэдэг бол таны сонирхох ёстой л IPO байна шүү. Дэлгэрэнгүй танилцуулгыг эндээс уншаарай.
Like 0
Н. Төрмандах
Trader
Hot content
Industry
Event-A comment a day,Keep rewards worthy up to$27
Industry
Nigeria Event Giveaway-Win₦5000 Mobilephone Credit
Industry
Nigeria Event Giveaway-Win ₦2500 MobilePhoneCredit
Industry
South Africa Event-Come&Win 240ZAR Phone Credit
Industry
Nigeria Event-Discuss Forex&Win2500NGN PhoneCredit
Industry
[Nigeria Event]Discuss&win 2500 Naira Phone Credit
Forum category

Platform

Exhibition

Agent

Recruitment

EA

Industry

Market

Index
Криптовалютын бирж Coinbase
АНУ-ын хамгийн том криптовалютын бирж болох Coinbase албан ёсоор IPO хийж олон нийтийн компани болохоо зарлалаа.
Тодруулбал…
Тэд IPO-г шууд бүртгэлийн аргаар (direct listing) Nasdaq бирж дээр хийхээр болсон бөгөөд яг хэзээ гарахаа хараахан зарлаагүй байна.
Coinbase нь 2012 онд байгуулагдсан бөгөөд хэрэглэгчдэдээ биткойн, эфириум зэргээс авахуулаад бүх төрлийн криптовалютуудыг арилжих, хадгалах боломжийг олгодог платформ юм.
Тэдний өнөөгийн үнэлгээ даруй $100 тэрбумыг давж байгаа бөгөөд хэрэв уг үнэлгээгээр IPO хийгдвэл 2012 оны Facebook-с хойших IPO хийж буй хамгийн өндөр үнэлгээтэй технологийн компани болох юм.
Судлаад үзвэл…
Одоогоор тэд дэлхий даяар 43 гаруй сая хэрэглэгчтэй бөгөөд өнөөг хүртэл нийтдээ $456 тэрбумын гүйлгээг амжилттай хийсэн аж.
Тэдний гол бизнесийн орлого нь бирж дээр явагдаж буй арилжааны шимтгэлийн орлого боловч өөр хэдэн бизнестэй гэнэ шүү. Тухайлбал тэд онлайн худалдаа эрхлэгчдэд крипто төлбөр тооцооны систем санал болгодог аж.
2020 онд тэдний орлого даруй 136% өсөж $1.1 тэрбум хүрчээ. Орлогын 96%-ийг арилжааны шимтгэлийн орлого эзэлсэн гэнэ. Мөн нийт арилжааны 41%-ийг биткойн, 15%-ийг эфириум эзэлжээ. Улмаар 2020 онд $322 саяын ашигтай ажилласан нь дөнгөж хөгжиж буй технологийн компанийн хувьд маш сайн үр дүн юм.
Эцэст нь…
2020 онд биткойн болон бусад криптовалютуудын ханш, эрэлт огцом нэмэгдсэн нь яах аргагүй Coinbase-д ашигтай туслаа шүү. Тиймдээ ч тэд энэ боломжийг алдалгүй IPO хийгээд авах нь.
Хэрэв та криптовалютын ирээдүйд итгэдэг бол таны сонирхох ёстой л IPO байна шүү. Дэлгэрэнгүй танилцуулгыг эндээс уншаарай.
Like 0
I want to comment, too
Submit
0Comments
There is no comment yet. Make the first one.